"Мон-Аргай" хөнгөн блокны үйлдвэр ашиглалтанд орлоо

 

......“Чилагу” ХХКомпаний “Мон-Аргай” хөнгөн блокны үйлдвэр ашиглалтанд орж, MNS831:2001 стандартын даацын ба дулаан тусгаарлалтын гулдмай /хөнгөн блок/ үйлдвэрлэн, та бүхэнд нийлүүлэхэд бэлэн боллоо.
Манай “Мон-Аргай” Хөнгөн Блокны үйлдвэр нь хөнгөн блокны орчин үеийн иж бүрэн автомат тоног төхөөрөмжтэй үндэсний үйлдвэрлэгч бөгөөд өндөр атмосферийн уурын даралтаар боловсруулж 24х36х60см-н хэмжээтэй дотор гадна ханын өрлөгт зориулагдсан сайн чанарын хөнгөн блок үйлдвэрлэдэг. Хоногт 160м.куб, жилд 50.000 м.куб хөнгөн блок үйлдвэрлэх хүчин чадалтай ба бүрэн автомат зүсэгч тоног төхөөрөмжтэй учир блокыг стандартын дагуу болон хэрэглэгчийн хүссэн хэмжээгээр зүсч өгөх боломжтой юм.
Бид  Монгол орны байгалийн цэвэр түүхий эдийг ашиглан үйлдвэрлэсэн өндөр чанартай, стандартад нийцсэн хөнгөн блокыг хэрэглэгч та бүхэнд санал болгож байна.